Firmware 2.2 iPhone түгжээг тайлах

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Хэрвээ таны iPhone-ны хувилбар 2.2-оос өмнө байвал танд утсаа 2.2 болгох бяцхан тусламж хүргэе. 2.2 болгосноор сүүлд гарч байгаа янз янзын програм ханмгамжуудыг суулгаж ажиллуулах боломжтой.

Хэрэглэгдэх файлууд:

Алхам 1.
iTune дээрээс restore хийх хэрэгтэй.
Хэрвээ танд iTune байхгүй эсвэл таных ажиллахгүй байгаа бол дээр холбоосноос татаж аваарай. Утсаа USB-ээр холбосны дараагаар iTune-ээ нээнэ(эсвэл iTune-ээ нээсний дараа утсаа USB-ээр залгасан ч болно).

Restore хийхээсээ өмнө Sync дарснаар таны утсан дээр хадгалаастай байгаа хүмүүсийн нэр, тэмдэглэл, гэх мэт зүйлсүүдээ өөрийн компьютерлуугаа хуулж авах боломжтой.
Restore дарахдаа гарныхаа SHIFT товчлууртай цуг дарна. iPhone1,1_2.2_5G77_Restore.ipsw файлаа зааж өгснөөр таны утас бүтэн Restore хийгдэх болно. Хийгдэж дуустал нь USB холбоосоо салгаж болохгүйг анхаар.

Алхам 2.
Дараагийн алхам нь WinPWN гэдэг програмыг ашигласнаар таны утасны түгжээ тайлагдана. Өөрөөр хэлбэл бүрэн ашиглах боломжтой болно.


Утсаа холбосон эсэхээ шалга.
iPhone1,1_2.2_5G77_Restore.ipsw файлаа дахин зааж өгнө.
Дээрх сонголтыг хийж өгнө.Тус 2 файлаа зааж өгнө.Дахин холбогдсон эсэхээ шалга.

Энэ үйлдэл дээр Recovery mode дээр орсны дараа бөөрөнхий товчоо 5 секунд, бөөрөнхийгөө дээд талын товчлууртайгаа 10 секунд, дээд талын товчоо аваад (бөөрөнхий товчлуураа авахгүй) 30 секунд болно.

Дараа нь таны утас автоматаар бүх зүйлээ хийж дуусна.
Танд амжилт хүсье. Асуух зүйл гарвал buyanaal81@gmail.com -оор мэйл бичихэд л хангалттай. Удахгүй 3дагч прогармуудыг хэрхэн iPhone дээр суулгах талаар зааж өгөх болно.

Эхний бичлэг

Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэнд хүргэе. iPhone хэрэглэж байгаа хүмүүс нэг бус удаа хэрхэн зөв ашиглах талаар асууж байсан. Тийм болохоор утсаа хэрхэн ашиглах талаар сүүлийн үеийн мэдээ, хэрхэн кодыг нь тайлах, тоглоом, програм суулгах гээд өөрийн мэдэж байгаа сүйлүүдээсээ та бүхэнтэй хуваалцах болно.
Уг блогийг зарим нэг хүмүүсийн бизнесийг булаах гэсэндээ биш, тулгарсан асуудлаа мөнгөөр биш мэдлэгээрээ шийдвэрлэдэг болоосой гэсэндээ бичиж байна.
Асуух зүйл байвал buyanaal81@gmail.com хаягаар мэйл бичээрэй.